ОРХОН АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨНДӨР ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНЫ ЖИШИГ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

Орхон аймаг “Хайбрид Хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний өндөр хэмнэлттэй “Хайбрид гарден” амины орон сууцны жишиг төслийг орон нутагт анх удаа төлөвлөн эхлүүлэх гэж байна.

Тодруулбал: Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутагт нийт 3,4га талбайд 37 айлын эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцны анхны жишиг ногоон хотхон байгуулах юм. Ингэхдээ орон нутгийн зүгээс иргэнд орон сууц барих 150-400метрквадрат газрыг үнэ төлбөргүй олгоно. Энэхүү төсөл нь олон улсын ногоон барилгын шаардлага бүрэн хангасан “Хайбрид Хаус” ХХК-ний технологиор, эрчим хүчний 61%-иас дээш хэмнэлттэй байхаар төлөвлөсөн гэдгээрээонцлогтой.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 11-нийөдөр Амарын талбайд болох бөгөөд дэвшилтэт шийдлийг ашиглан ногоон технологийн амины орон сууц барих талаар иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн ногоон зээлийг газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой ажээ.

“Эрчим хүчний өндөр хэмнэлттэй ногоон амины орон сууцны төслийн нээлт”-ийн арга хэмжээнд оролцохыг урьж байна.